Үндэсний спортын 5-р их наадмын шилдгүүд шалгарлаа

2014 оны 9 сарын 17

Монгол Улсын Засийн Газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний спортын их наадам энэ жил 5 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, урианхай харваа, буриад харваа, уламжлалт харваа, шагайн харваа, морин спорт (эмнэг булгиулагч, уран уургач, бугуйлч), ширээний шагай- мөсний шагай, тэмээн пологэх нийт 10 төрлөөр үндэсний баг тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулжээ.

Үндэсний сурын харвааны багийн төрөлд “Алдар Жем” баг мөнгөн медаль, уламжлалт сурын харвааны төрөлд мөн багаараа мөнгөн медаль, урианхай сурын харваанд багаараа 4-р байр эзэлсэн амжилттай ороллцсон байна. Харин хувийн харвааны (ганцаарчилсан)төрөлд спортын мастер Б.Батбаатар алтан медаль, Монгол улсын мэргэн Б.Норжмаа хүрэл медаль, уламжлалт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Үнэнбат мөнгөн медаль, Б.Энхсайхан 4-р байр эзэллээ.

Үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоомуудаа залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээ жилээс жилд хүрээгээ тэлж, залуу, бага насны хүүхдүүд ч ихээр оролцох болсныг зохион байгуулагчдын зүгээс баяртайгаар мэдэгдэж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8835
0 эможи
keyboard_arrow_up