Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд гурван өрөө байр олгоно

2014 оны 9 сарын 16

Узбекистан улсын Ташкент хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 60 кг-д зодоглосон С.Цэрэнчимэд Азербайжаны бөх Юлия Раткевич 12:3-аар ялж, 19 насандаа Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ.

Тэрбээр дэлхийн аварга С.Цэрэнчимэд “Миний хамгийн том мөрөөдөл бол барилгын инженер болох. Тиймээс ч ШУТИС-д энэ чиглэлээр суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүсдэг” хэмээн ярьсан.

Харин түүний энэхүү мөрөөдлийг ШУТИС-ийн хамт олон биелүүлэхээр болж, суралцах эрх гардуулахаа албан ёсоор мэдэгдсэн байна.  Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 30 сая төгрөг олгохоор болсон бөгөөд  Монголын чөлөөт бөхийн холбоо залуу дэлхийн аваргыг гурван өрөө байраар шагнах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8766
0 эможи
keyboard_arrow_up