Буудлага спортын ДАШТ есөн тамирчин цэц мэргэнээ сорино
2014 оны 9 сарын 12
Буудлага спортын ДАШТ Испанийн Гранада хотноо тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай есөн тамирчин өнөөдөр галын шугамд цэц мэргэнээ сорин өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нар өрсөлдөх юм.
Мөн урт бууны 50 метрийн гурван байрлалаас 60 сум буудах дасгалд ОУХМ Г.Нандинцэцэг, ОУХМ О.Янжинлхам, ОУХМ Ч.Нарантуяа нар цэцээ сорих бол 50 метрийн гурван байрлалаас 120 сум буудах эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Н.Баярмаа, ОУХМ Б.Бишрэл, ОУХМ Х.Бямбабаатар нар цэц мэргэнээ сорих ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8642
0 эможи