"Манчестер Юнайтед" хамгийн их орлого олжээ

2014 оны 9 сарын 11

Английн "Манчестер Юнайтед" клуб санхүүгийн жилийн дүнгээр хамгийн их орлого олсон тухайгаа зарлажээ. Франс пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.

“Улаан чөтгөрүүдийн” орлого 433,2 сая фунт стерлинг болсон нь өнгөрсөн санхүүгийн жилийнхээс 19 хувиар их болжээ. “Adidas” пүүстэй арван жилийн хамгийн урт хугацаатай 750 сая фунтийн гэрээ байгуулснаар ийм их орлого олж чадсаныг тодруулан тайлбарлаж байна. "Манчестер Юнайтед" клуб жил бүр 75 саяыг авна, гэвч хэрвээ клуб энэ улирлын дүнгээр аваргуудын Лигд эргэж орохгүй бол, төлбөр 50 сая болж буурах ажээ.

Дараагийн санхүүгийн жилд “Юнайтед" клубын орлого бас 400 сая орчим байх төлөвтэй байна. 2014 онд энэ клуб хөлбөмбөгчдийг худалдаж авахад хамгийн их мөнгө буюу 200 сая орчим фунт зарцуулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8525
0 эможи
keyboard_arrow_up