19-хан настай Монгол түмний бахархал

2014 оны 9 сарын 11

Узбекстаны нийслэл Ташкент  хотноо зохион байгуулагдаж буй бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-д өчигдөр 60 кг-ын жинд зодоглосон "Алдар" спорт хорооны тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо. Тэрбээр алтан медалийн төлөө Азербайжаны бөх Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын аваргын алт, хүрэл медальтай Юлия Раткевичийг 12:3 харьцаагаар ялж, эх орныхоо төрийн дууллыг Ташкентын тэнгэрт эгшиглүүлсэн юм. 60 кг-ын жинд дэлхийд данслагдаж буй С.Цэрэнчимэд чөлөөт бөхөөр есөн жил хичээллэж буй бөгөөд дөнгөж 19-хөн настай. Ийнхүү С.Цэрэнчимэд Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх тав дахь алтан медалийг эх орондоо  авчирлаа. Түүнд баяр хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8514
0 эможи
keyboard_arrow_up