5000 хөлбөмбөгийн баяр болно

2014 оны 9 сарын 10

 Монголын хүүхэд залуучуудын хөлбөмбөг сайн тоглож сурах, хөлбөмбөгөөр амжилт ялалтанд хүрэх өнө мөнхийн хүсэл эрмэлзэлд нийцүүлж, Монголын Хөлбөмбөгийн Холбооноос “Хүүхэд – хөлбөмбөг – ирээдүй” хөтөлбөрийн “Албан ёсны түнш” байгууллага “MCS Coca Cola” компанитай хамтран “5000 бөмбөг” төсөл хэрэгжүүлж байна. 

       Энэ төслийн дэмжиж Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/, Азийн Хөлбөмбөгийн Хөгжлийн хөтөлбөр /AFDP/, “Хөлбөмбөг ба нэг ертөнц /One World Football-OWF/” төслийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Уг төслөөр улсын хэмжээний ерөнхий боловсролын 800 гаруй дунд сургуульд хөлбөмбөгийн бөмбөг болон хөлбөмбөгт суралцах гарын авлага ном түгээнэ.   

        5000 бөмбөгийг Монгол улсын Боловсролын Яаманд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2014 оны 9 дүгээр сарын 14-ний Ням гарагийн 12:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Цэнгэлдэх хүрээлэн”-д болж, бяцхан хөлбөмбөгчдийн үзүүлэх тоглолтууд болно.           

       Тус арга хэмжээг МХБХ-ны “Албан ёсны түнш” “Эм-Си-Эс Кока Кола” компанитай хамтран зохион байгуулах ба “Цэнгэлдэх хүрээлэн”-д хүрэлцэн ирсэн хүүхэд бүхэн бэлэг хүртэнэ.            

        Мөн өдрийн 13:00 цагаас МХБХ-ны “Албан ёсны түнш” байгууллага “АПУ” ХК-тэй жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Супер цом”-ын тоглолт “Нийслэл лиг”-ийн аврага “Хоромхон” клуб ба “Боргио цом”-ын аврага “Эрчим” клубүүдийн хооронд явагдана. Хаалтийн ажиллагааны үеэр ТАТАР хамтлаг нийт цугласан хөлбөмбөг сонирхогчиддоо ая дуугаа өргөн барих болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8471
0 эможи
keyboard_arrow_up