А.Батцэцэг Энэтхэгийн бөхийг цэвэр яллаа

2014 оны 9 сарын 10

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан үргэлжилсээр байна. Өнөөдөр манайхаас дөрвөн бөх гарч барилдахаас хоёр ялагдаж, нэг нь ялчихаад байгаа. 

Тэгвэл дөнгөж сая 55 кг-ын жинд зодоглож байгаа залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг Энэтхэгийн бөх Поожа Дандатай барилдаж, оноогоо цэвэр ялсанаар шөвгийн наймд шалгарч үлдлээ.  

Манай бөх эхний үед 8:0-ээр хожсон бол хоёрдугаар үеийн эхэнд хоёр оноо авсанаар өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8469
0 эможи
keyboard_arrow_up