“Инчеон-2014” Азийн 17 дугаар наадамд Монгол улсын баг спортын 23 төрлөөр өрсөлдөнө
"Инчеон-2014" Азийн 17 дугаар наадамд Монгол Улсын баг тамирчид спортын 23 төрлөөр оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Энэхүү наадам БНСУ-ын Инчеон хотноо есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-нд болох юм. Инчеон хот нь БНСУ-ын гурав дахь том хот. Энэ удаагийн 17 дугаар наадамд Ази тивийн 45 орны баг тамирчид спортын 36 төрлөөр өрсөлдөх юм. Манай улсын хувьд Азийн наадамд есөн удаа амжилттай оролцож байсан түүхтэй. Харин энэ удаагийн наадамд Монгол Улсаас оролцох 340 тамирчны мэдүүлгийг урьдчилсан байдлаар БНСУ руу илгээсэн байна.
Манай баг тамирчид усанд сэлэлт, байт харваа, хөнгөн атлетик, бадминтон, бейсбол, сагсан бөмбөг, боулинг, бокс, дугуй, морин уралдаан, туялзуур сэлэм, гольф, гимнастик, гандбол, жүдо, буудлага, ширээний теннис, теннис, софт теннис,триатлон, хүндийн өргөлт, чөлөөт бөх, үшү гэсэн спортын төрлөөр алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.