О.Гүндэгмаа Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлд нэр дэвшив
2014 оны 9 сарын 08
Өнгөрсөн баасан гарагт Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испанийн Гранада хотод эхэлсэн. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 51 дэх удаагийн тус тэмцээнд 100 гаруй орны 2027 тамирчин 55 дасгалд өрсөлдөж байгаа юм байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү болон бусад 12 тамирчин оролцож байгаа юм байна. Энэ үеэр Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүдийн сонгууль болж байгаа бөгөөд 13 тамирчин нэр дэвшсэний дотор Монголын тамирчин О.Гүндэгмаагийн нэр дэвшсэн байна. Тус тэмцээн энэ сарын 20-ыг дуустал үргэлжлэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8308
0 эможи