Азийн наадам эхлэхэд 12 хоног үлдлээ
БНСУ-ын Инчон хотод энэ сарын 19-нөөс ирэх сарын 4-ны хооронд Азийн XVII наадам болно. Энэ удаа шар тивийн 45 орны тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсын хувьд 1974 онд Ираны Тегеран хотод болсон тивийн наадамд анх удаа баг тамирчдаа илгээж байжээ. Тэр цагаас алтан медалийн буухиа тасралгүй өдгөө 15 алт, 33 мөнгө, 68 хүрэл, нийт 116 медаль хүртээд байна. Харин БНХАУ нийт медалийн тоогоор тэргүүлж байгаа юм.
Нанхиадууд 1191 алт, 792 мөнгө, 570 хүрэл, нийт 2553 медаль хүртсэн. Мөн Япон 910 алт, 904 мөнгө, 836 хүрэл, нийт 2650 медаль, БНСУ 617 алт, 535 мөнгө, 677 хүрэл, нийт 1829 медальтай эхний байруудыг эзэлж байна.
Азийн наадмаас медаль хүртсэн Монголын тамирчид
Алтан медальтнууд
- Дашдоржийн Цэрэнтогтох 1974 эрэгтэй чөлөөт бөх 90кг
- Хорлоогийн Баянмөнх 1974 эрэгтэй чөлөөт бөх 100кг
- Зэвэгийн Ойдов 1978 эрэгтэй чөлөөт бөх 68кг
- Буяндэлгэрийн Болд 1982 эрэгтэй чөлөөт бөх 68кг
- Зэвэгийн Дүвчин 1982 эрэгтэй чөлөөт бөх 82кг
- Пунцагийн Сүхбат - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх 82кг
- Цэрэнбаатарын Цогтбаяр - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 57кг
- Халиуны Болдбаатар - 1998 он, эрэгтэй жүдо
- Хишигбатын Эрдэнэт-Од - 1998 он, эмэгтэй жүдо 57кг
- Оюунбилэгийн Пүрэвбаатар - 2002 он, эрэгтэй чөлөөт бөх 60кг
- Дамдинсүрэнгийн Нямхүү - 2006 он, эрэгтэй жүдо 81кг
- Хашбаатарын Цагаанбаатар - 2006 он, эрэгтэй жүдо 66кг
- Ганзоригийн Мандахнаран - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 60 кг
- Гэлэгжамцын Наранчимэг - 2010 он, эмэгтэй чөлөөт бөх 72 кг
Мөнгөн медальтнууд
- Содномын Гомбо - 1974 он, эрэгтэй бокс 60кг
- Хорлоогийн Баянмөнх - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 100кг
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1990 он, эрэгтэй жүдо +95кг
- Лодойн Энхбаяр - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх 74кг
- Болдын Жавхлантөгс - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх -100кг
- Адуучийн Баатархүү - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх -130кг
- Бандийн Алтангэрэл - 1990 он, эрэгтэй бокс 75кг
- Түмэндэмбэрэлийн Зүүнбаян - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 48кг
- Самбуугийн Дашдулам - 1998 он, эмэгтэй жүдо +78кг
- Оюунбилэгийн Пүрэвбаатар - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 58кг
- Долгорсүрэнгийн Сумъяабазар - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 97кг
- Цэнд-Аюушийн Очирбат - 2002 он, эрэгтэй жүдо 90кг
- Доржготовын Цэрэнханд - 2006 он, эмэгтэй жүдо +78кг
- Мөнхбаатарын Бундмаа - 2006 он, эмэгтэй жүдо 52кг
- Доржготовын Цэрэнханд - 2006 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй
- Зоригтбаатарын Энхзориг - 2006 он, бокс 57кг
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ - 2006 он, бокс 60кг
- Мөнхбаатарын Бундмаа - 2010 он, эмэгтэй жүдо 52кг
- Монгол баг (Отрядын Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Төмөрчөдөрийн Баярцэцэг) - 2010 он,буудлага, 25м Спортын гар бууны төрөл
- Жаргалсайханы Чулуунбат - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 120 кг
- Эрдэнэсоёлын Ундрам - 2010 он, эмэгтэй бокс 69-75 кг
- Очирбатын Насанбурмаа - 2010 он, эмэгтэй чөлөөт бөх 63 кг
Хүрэл медальтнууд
- Буянгийн Ганбат - 1974 он, эрэгтэй бокс 54кг
- Цэдэндамбын Нацагдорж - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 68кг
- Дүгэрийн Цэрэндаш - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 82кг
- Жигжидийн Мөнхбат - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 90кг
- Должингийн Адъяатөмөр - 1974 он, эрэгтэй сонгомол бөх +100кг
- Равсалын Отгонбаяр - 1978 он, эрэгтэй бокс 57кг
- Хастын Жамган - 1978 он, эрэгтэй бокс 63,5кг
- Д.Эрдэнээ - 1978 он, эрэгтэй бокс 75кг
- С.Хичээнгүй - 1982 он, эрэгтэй бокс -91кг
- Дамдинбазарын Ганзориг - 1990 он, эрэгтэй бокс -91кг
- Нямаагийн Алтанхуяг - 1990 он, эрэгтэй бокс 63,5кг
- Сандагсүрэнгийн Эрдэнэбат - 1990 он, эрэгтэй бокс 57кг
- Цэен-Ойдовын Цэрэн - 1990 он, эрэгтэй бокс 54кг
- Артагийн Буянжаргал - 1990 он, эрэгтэй жүдо 71кг
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1990 он, эрэгтэй жүдо Үнэмлэхүй
- Дашгомбын Баттулга - 1990 он, эрэгтэй жүдо 60кг
- Дашгомбын Баттулга - 1994 он, эрэгтэй жүдо 65кг
- Халиуны Болдбаатар - 1994 он, эрэгтэй жүдо 71кг
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй жүдо +95кг
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй жүдо Үнэмлэхүй
- Самбуугийн Дашдулам - 1994 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй
- Цэрэнбаатарын Хосбаяр - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 48кг
- Баттогтохын Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх -100кг
- Доржсүрэнгийн Мөнхбаяр - 1994 он, буудлага 10м Хийн гар буу
- Батмөнхийн Энхбаяр - 1998 он, эрэгтэй бокс 71кг
- Дэнсмаагийн Энхсайхан - 1998 он, эрэгтэй бокс 63,5кг
- Түмэнцэцэгийн Үйтүмэн - 1998 он, эрэгтэй бокс 60кг
- Гэлэгжамцын Өсөхбаяр - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх -130кг
- Очирын Одгэрэл - 1998 он, эрэгтэй жүдо +100кг
- Дашзэвэгийн Пүрэвсүрэн - 1998 он, эрэгтэй жүдо 90кг
- Эрдэнэбаатарын Ууганбаяр - 1998 он, эрэгтэй жүдо 66кг
- Самбуугийн Дашдулам - 1998 он, эмэгтэй жүдо 78кг
- Цогтбаатарын Буянтогтох - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 63кг
- Монгол баг- 1998 он, эмэгтэй буудлага спорт гар буу
- Эрдэнэ-Очирын Долгормаа - 2002 он, эмэгтэй жүдо +78кг
- Эрдэнэ-Очирын Долгормаа - 2002 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй
- Гантөмөрийн Дашдаваа - 2002 он, эрэгтэй жүдо 66кг
- Хишигбатын Эрдэнэт-Од - 2002 он, эмэгтэй жүдо 57кг
- Цогтбазарын Энхжаргал - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 48кг
- Найдангийн Отгонжаргал - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 55кг
- Очирбатын Мягмарсүрэн - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 63кг
- Отрядын Гүндэгмаа - 2002 он, буудлага 25м Спортын гар буу
- Норжингийн Баярмагнай - 2002 он, эрэгтэй чөлөөт бөх 66кг
- Өлзийбадрахын Саруул-Од 2002 - он, вушу 56кг
- Магсаржавын Батжаргал 2002 - он, вушу 74кг
- Дамдинсүрэнгийн Нямхүү - 2002 он, эрэгтэй жүдо 81кг
- Пүрэвжаргалын Лхамдэгд - 2006 он, эмэгтэй жүдо -78кг
- Монгол баг (Отрядын Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Гантөмөрийн Хэрлэнцэцэг) - 2006 он,