Гурван өрөө байр, 25 сая төгрөгний эзэн боллоо
2014 оны 9 сарын 05
"Челябинск-2014" жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн билээ. Дэлхийн аваргын алдрыг "Хангарьд" спорт клуб, Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОХУМ Г.Болдбаатар хүртэж Монголчууд, нэгтнүүдээ элэг омогшуулаад авсан. Харин эх орондоо ирсэн ОХУМ Г.Болдбаатарыг "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ дэлхийн аваргад цаашид өндөр амжилт үзүүлээрэй хэмээн хүсэн ерөөж, гурван өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн байна. Үүнээс гадна байгууллагын дотоод журмын дагуу 25 сая төгрөгийн батламжийг мөн гардуулан өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8267
0 эможи