МХБХ-ны “Супер цом”-ын тоглолт явагдана
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүрийн хөлбөмбөгийн улирлын төгсгөлд “Супер цом”-ын тоглолт зохион байгуулдаг уламжлал 2011 оноос хойш тогтоод байна. Энэхүү уламжлал ёсоор МХБХ-ны дээд зэрэглэлийн 2 гол тэмцээн болох “Боргио цом”-ын аварга баг нь Үндэсний “Нийслэл Лиг”-ийн аварга багтай өрсөлдүүлж, тухайн жилийнхээ шилдгийн шилдэг багийг тодруулдаг билээ.
Өнгөрсөн хугацаанд “Супер цом”-ын эзнээр “Эрчим” клуб 3 удаа дараалан тодорсон байна.
Энэ жилийн хувьд “Боргио цом-2014”-ийн аварга “Эрчим” клуб, Үндэсний “Нийслэл Лиг-2014”-ийн аварга “Хоромхон” клубүүдийн хооронд “Супер цом-2014” тоглолт явагдах юм.
Ийнхүү “Супер цом-2014” тоглолт 2014 оны 9 дүгээр сарын 14-ний Ням гарагийн 13:00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д явагдах болно.
Үндэсний “Нийслэл Лиг-2014” тэмцээний аваргаар шалгарсан багийн хувьд “Хоромхон” клуб нь ирэх жилийн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Цомын тэмцээн буюу ”AFC Cup”-д оролцох эрхтэй болж байна.