Спорт явган аялалын шигшээ тэмцээн болно

2014 оны 9 сарын 04

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийслэлийн Иргэдийн спортын гуравдугаар наадам Улаанбаатар хотноо болж байна.  Наадмыг хороодын хэсгийн тэмцээн, хороодын сонгон шалгаруулах тэмцээн, дүүргийн бүсийн тэмцээн, дүүргийн аварга шалгаруулах Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 5 үе шаттай нийслэлийн иргэдийн дунд зохион байгуулж байна.
 
 Шигтээ тэмцээний эхний тэмцээн болох Спорт явган аялалын шигшээ тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын 06-ны бямба гарагт Чингисийн талбайгаас Богд хан уулын оргил Цэцээ гүний чиглэлд болох юм байна. Энэхүү тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан 6 хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй нэг, нэг багийн гишүүд явганаар 20 км, автомашинаар ирж очих 20 км замыг туулах юм.
 
Шигшээ тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 04-ний өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт болох бөгөөд шалгарсан багуудын дасгалжуулагчид заавал ирж оролцон, шигшээ тэмцээний оноолттой өөрийн биеэр танилцах юм байна.

Тэмцээнийг аялах явц, үүргэвч, цугларалт, ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлтүүд, азимут, хөгжилтэй буухиа, дартс гэсэн төрлүүдээр зохиож нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8159
0 эможи
keyboard_arrow_up