"Хоромхон" 7:1 "Улаанбаатар Их Сургууль"

2014 оны 8 сарын 29

Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээний плей-оффийн тоглолтод “Хоромхон” – “Улаанбаатар” Их Сургууль багууд таарч, ширүүн өрсөлдөөн өрнүүллээ. Энэ тоглолт багуудын хувьд маш чухал тоглолт байлаа. Учир нь ялсан баг аваргын төлөө “Эрчим” клубтэй тоглох бол ялагдал хүлээсэн нь “Хангарьд” клубтэй хүрэл медалийн төлөө тоглох юм. Тоглолтын эхний 30 минутад маш ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болж, багууд харилцан аюултай довтолгоонуудыг хийж байлаа. Харин 28 дахь минутад “Хоромхон” клубийн легионер тоглогч А.Мichael Muyiwa гоолийн салхийг хагалж, үзэгчдийг суудлаас нь босголоо. Хөөрсөн үзэгчдийн дуу намжиж амжаагүй байхад 30дахь минутад  Риан Фанте 2дахь гоолийг хийснээр “Хоромхон” клубийн тэргүүллээр 1-р үе завсарласан. 2-р хагаст “Улаанбаатар” Их Сургуулийн тамирчид хэт их шатаж тоглосноор тэдний дамжуулалт болон довтолгоонууд нь тийм ч оновчтой байсангүй. Энэ нь “Хоромхон” багт давуу байдал үүсгэн, тэд ч хэд хэдэн гоолийг хийгээд амжсан. Х.Цэнд-Аюуш 58’, А.Улсболд 64’  нар тус тус 20-иод метрийн зайнаас цохиж гоол оруулсан. Харин 65 дахь минутад “Улаанбаатар” Их Сургууль багийн хагас хамгаалагч Юсуке Минами чөлөөт цохилтоос гоол оруулсан нь тэдний нэр төрийн бас үнэ цэнэтэй ганц гол байв. “Хоромхон” багийн тоглогч Н.Наранболд энэ тоглолтод гоолийн тоогоо ахиулах зорилготой оролцсон бөгөөд түүндээ ч хүрч 76 ба 90 дэх минутад пенальти цохиж өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан. Ингэснээр Н.Наранболд 9 гоолийн эзэн болж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээд буй “Улаанбаатар” Их Сургуулийн тоглогч Юсуке Минамигаас 1 бөмбөгийн зөрүүгээр 2-р байрт бичигдэж байна. Ийнхүү 7:1 харьцаагаар “Хоромхон” клуб илт давуугаар өрсөлдөгчөө буулган авч, дараагийн тоглолтоо аваргын төлөө “Эрчим” клубтэй хийх юм. Харин “Улаанбаатар” Их Сургууль хүрэл медалийн төлөө “Хангарьд” клубтэй тоглоно.
 
ХОРОМХОН:  А.Улсболд, Н.Наранболд, Б.Мөнхбаяр, Д.Төрбат, Х.Цэнд-Аюуш, Риан Фанте, Самса,                    Д.Лүмбэнгарав, Michael Muyiwa, Э.Пүрэвсүрэн, Ц.Дарамбаяр,
 
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ: Э.Ганзориг, Ж.Энхбаяр, Б.Ганбат, Э.Ганцогт, П.Алтантулга,      Л.Мөнгөншагай, Г.Баярсайхан, Б.Эрдэнэтөгс, Юсуке Минами, М.Батхишиг, Масхару Катаоке
 
ГООЛ: А.Michael Muyiwa 28’, 50
‘,  Риан Фанте 30’, Х.Цэнд-Аюуш 58’, Н.Наранболд 76’, 90’, А.Улсболд 64’ /Хоромхон/,  Юсуке Минами 65’ /Улаанбаатар Их Сургууль/,
 
ШАР ХУУДАС: П.Алтантулга, А.Батболд, Г.Баярсайхан,
 
УЛААН ХУУДАС: Э.Ганцогт
 
ШҮҮГЧ: Б.Хаш-Эрдэнэ (Талбайн шүүгч), Ч.Жавхлантөгс (Туслах шүүгч), Р.Жаргалсайхан (Туслах шүүгч), Э.Нямсайхан (4-р шүүгч)
 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7888
0 эможи
keyboard_arrow_up