"Хангарьд" клуб өөрсдийн талбай дээрээ "FC Ulaanbaatar" клубийг хүлээн авч тоглолоо

2014 оны 8 сарын 27

ХАНГАРЬД 0:4 FC ULAANBAATAR
ГООЛ: Б.Амартүвшин 24’, 40’, 90’ Э.Эрдэнэболд 58’,
ШАР ХУУДАС: О.Мөнх-Од
УЛААН ХУУДАС: Б.Дархиа /Хангарьд/, Танейчи Шинта /FC Ulaanbaatar/
ШҮҮГЧ: Э.Ариунболд (Талбайн шүүгч), Б.Даваасүрэн (Туслах шүүгч), О.Хишигтөмөр (Туслах шүүгч), Д.Түмэнбаяр (4-р шүүгч)
Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээний 42 дахь тоглолтод "Хангарьд" клуб өөрсдийн талбай дээрээ "FC Ulaanbaatar" клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолтод "FC Ulaanbaatar" 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр хүн дутуу тоглосон. Хэдийгээр "Хангарьд" клуб хүний илүү байдлаараа тоглолтыг давамгайлж байсан боловч тэд 4 гоолын зөрүүгээр ялагдал хүлээсэн. "FC Ulaanbaatar" клубийн тоглогч Б.Амартүвшин 24 дэх минутад гоолын салхийг хагалсан бол 40 дэх минутад тэрээр 2 дахь гоолоо хийсэн. Гэвч 1-р үеийн цаг дуусахын өмнө "FC Ulaanbaatar" клубийн легионер тоглогч Танейчи Шинта /Япон/ улаан хуудсаар торгуулж талбайг орхисноор, хүн дутуу тоглож буй багаа улам хүнд байдалд орууллаа. Гэсэн хэдий ч тоглолтын 2-р хагаст "FC Ulaanbaatar"-ынхан чадварлаг тоглож, 58 дахь минутад Э.Эрдэнэболд гоолдож тооны харьцааг 3:0 болгосон бол тоглолт дуусах мөчид "FC Ulaanbaatar" клубийн 2 гоолын эзэн Б.Амартүвшин торгуулын цохилтыг “Хангарьд”-ын хаалганд оруулж, хет-трик хийлээ. Ийнхүү "FC Ulaanbaatar" клуб 4:0 харьцаагаар "Хангарьд" клубийг талбай дээр нь буулган авлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7746
0 эможи
keyboard_arrow_up