“Нийслэл лиг-2014” тэмцээний 41 дэх тоглолт боллоо

2014 оны 8 сарын 27

SELENGEPRESS 1:2 ЭРЧИМ
ГООЛ: Б.Золбоо 40’ /Selengepress/, С.П.Зоран 42’, Т.Мөнхбаясах 81’ /Эрчим/
ШАР ХУУДАС: С.П.Зоран, З.Баттулга, Н.Цэдэнбал, Б.Мөнгөнтулга, С.Одхүү
ШҮҮГЧ: Б.Хаш-Эрдэнэ (Талбайн шүүгч), Н.Батбилэг (Туслах шүүгч), Э.Төмөр-Очир (Туслах шүүгч), Р.Жаргалсайхан (4-р шүүгч)
 
Үндэсний “Нийслэл лиг-2014” тэмцээний 41 дэх тоглолтод оноолт таарсан “Эрчим”, “Selengepress” багууд тойргийн сүүлийн тоглолтоо хийлээ. “Эрчим" клубийн ахлагч Ц.Энхжаргал өмнөх тоглолтод улаан хуудсаар торгуулсаны улмаас энэ удаагийн тоглолтод 6 дугаартай Б.Анар багаа ахлаж оролцож байгаа бөгөөд гарааны бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орсон байлаа.  Харин “Selengepress” багийн хувьд гарааны тоглогчид өөрчлөгдөөгүй байна. Тоглолт багуудын эн тэнцүү ширүүн өрсөлдөөнөөр эхэллээ. 40 дэх минутад "Selengepress" багаас Б.Золбоо гоолын салхийг хагалснаар тэдэнд давуу байдал үүссэн. Гэвч үүнээс ердөө 2 минутын дараа "Эрчим" багаас С.П.Зоран хариуг дор нь барьж, эхний хагас тэнцээгээр завсарласан. "Selengepress" клубийн довтлогч Б.Золбоо нийт 8 гоолоор мэргэн буучдын жагсаалтын 2-р байрт бичигдэж байгаа бөгөөд жагсаалтыг тэргүүлж буй Юсуке Минами-гаас 1 бөмбөгний зөрүүтэй байна. Тоглолтын 2-р үед олон сайхан гоолын боломжууд 2 багийн зүгээс гарсан боловч бүгдээрээ хаалганы торыг хөдөлгөж дөнгөөгүй. Харин 81 дэх минутад "Эрчим" клубийн Т.Мөнхбаясах хожлын гоол оруулснаар тоглолтын хувь заяа шийдэгдсэн. Ийнхүү "Эрчим" клуб 28 оноогоор хүснэгтийг дахин тэгүүлж эхэллээ. Тэд 8-р сарын 27-нд болох плей-офф-ийн тоглолтод "Хангарьд" клубтэй тоглохоор учраа таарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7745
0 эможи
keyboard_arrow_up