Өнөөдөр Германы лиг эхэлнэ

2014 оны 8 сарын 22

Европын томоохон лигүүд өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Английн премьер лиг эхэлсэн бол өнөөдөр Германы “Бундес лиг” эхэлнэ. Нээлтийн тоглолтод өнгөрсөн улирлын аварга “Байерн Мюнхэн” клуб талбай дээрээ  “Вольфсбург”-ийг хүлээж авч, тулна.

Хоёр баг өмнө 12 удаа таарч тоглоход “Байерн Мюнхэн” өрсөлдөгчөө 11 удаа хожиж, ердөө нэг л тэнцэж байжээ.  Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 8-ний өдөр учраа таарахад “Байерн”  6:1-ээр буулгаж авсан юм.

Энэ тоглолтод “Байерн”-ы дасгалжуулагч Пеп зуны солилцоо наймааны цонхоор худалдаж авсан шинэ довтолгч Левандовскиг урд шугамд гаргах аж. Түүний араас Мюллер, Гётце нар дэмжих юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7567
0 эможи
keyboard_arrow_up