FC Ulaanbaatar 7:1 Улаанбаатарын мазаалайнууд

2014 оны 8 сарын 22

ГООЛ: А.Цолмон 1’, 25’, Б.Амарбаясгалан 28’, О.Дэлгэр 39’, Ж.Цацрал 35’, 44’, А.Чинзориг 78’- / FC Ulaanbaatar/ М.Билгүүн 14’- /Улаанбаатарын Мазаалайнууд/
ШАР ХУУДАС: Б.Дашдорж,
ШҮҮГЧ: Э.Ариунболд (Талбайн шүүгч), Б.Даваасүрэн (Туслах шүүгч), О.Хишигтөмөр (Туслах шүүгч), Р.Жаргалсайхан (4-р шүүгч)
 Үндэсний “Нийслэл лиг-2014” тэмцээний 39 дэх тоглолтод “FC Ulaanbaatar” – “Улаанбаатарын Мазаалайнууд” багууд таарч тоглолоо. Хэдийгээр ширүүн бороо орсоор байсан боловч багууд ширүүн өрсөлдөж, тэднийг дэмжихээр ирсэн үзэгчдийг уйдахааргүй тоглолт үзүүллээ. Одоогийн байдлаар “FC Ulaanbaatar” баг энэ тойрогт 10 тоглолт хийж, 2 хожил, 1 тэнцээ, 7 хожигдолтой байгаа бол “Улаанбаатарын Мазаалайнууд” баг 11тоглолт хийснээс нэг ч хожил болон тэнцээгүй байна. Тоглолт эхлээд 1 минут ч болоогүй байхад “FC Ulaanbaatar” багийн тоглогч А.Цолмон эхний гоолыг оруулж, тооны харьцааг 1:0 болголоо. Үүний дараа 14 дэх мнутад “Улаанбаатарын Мазаалайнууд” багаас М.Билгүүн хариу барьж, 1:1 харьцаагаар тэнцүүллээ. Гэвч энэ нь тэдний хувьд нэр төрийн ганц гоол байв. Тоглолтын 25 дахь минутад “FC Ulaanbaatar”-ын А.Цолмон 2 дахь гоолоо оруулж тэргүүлж эхэлсэн бол түүний араас О.Дэлгэр, Б.Амарбаясгалан, Ж.Цацрал, А.Чинзориг нар тус тус өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж 7:1 харьцаагаар “FC Ulaanbaatar” илт давуугаар ялалт байгуулан, энэ тойргийн 3 дахь ялалтаа авч, 10 оноотой боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7550
0 эможи
keyboard_arrow_up