“Ам угтуул-2014” тэмцээнд Д.Гүндаваа тэргүүллээ

2014 оны 3 сарын 17

50 дугаар сургуулийн анхны захирал Ж.Дагшаахүү агсаны нэрэмжит “Ам угтуул-2014” шилдэг шатарчдын нээлттэй тэмцээний аваргаар Шунхлай группын тамирчин, Улсын дөрвөн удаагийн аварга, ОУИМ Д.Гүндаваа тодорлоо. Улаанбаатар хотноо Этүгэн дээд сургуулийн байранд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан тус тэмцээний онцлог нь шатарчид цолны эрэмбээр Ам авч тоглосон юм.

 

Тэмцээнд нийт 136 шатарчин швейцарь системээр долоо өрөг тоглож эхний 64 байрт шалгарсан шатарчид Ам авах даваанд өрсөлдөх эрх авсан. Спортын мастер болон түүнээс дээш цолтой 41 шатарчин байснаас хамгийн ахмад нь гавьяат тамирчин, Ховд аймгийн Буянт сумын уугуул, ХУД-ийн шатарчин, Улсын дөрвөн удаагийн аварга 76 настай Л.Мягмарсүрэн байв.
Энэ тэмцээнд Хан Алтай клубын тамирчин, улсын гурван удаагийн аварга, ОУИМ Д.Шаравдорж үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, Улсын аварга, ОУИМ Ц.Батчулуун, Алдар спорт хороо, Оюунлаг шатар клубын тамирчин, эмэгтэйчүүдийн ОУИМ Б.Мөнгөнтуул нар үлджээ.
Мөн спортын мастер Д.Магвансүрэн, Олон улсын мастер Л.Мягмарсүрэн, өсвөрийн шатарчин Б.Энхсаран нар тусгай шагналын эзэд болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
751
0 эможи
keyboard_arrow_up