Шигшээ тоглолтод өрсөлдөх багуудын нэрс тодорлоо

2014 оны 8 сарын 21

Тоглолт №25

ХОРОМХОН 2:1 УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ

Энэ тоглолт “Хоромхон” клубийн хувьд чухал тоглолт боллоо. Учир нь одоогийн байдлаар 6 оноотой яваа тэд энэ тоглолтод “Улаанбаатар” Их Сургууль багийг ялж чадвал, хүрэл  медалийн төлөө тоглох эрхтэй болох юм. Харин “Улаанбаатар” Их Сургууль багийн хувьд 12 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа бөгөөд авргын төлөө тоглох болзлоо хангачихсан байна.

Тоглолтын эхний гоолыг “Хоромхон” клубийн Б.Балжинням 20 дахь минутад оруулж, эхний хагасыг тэргүүлж эхэллээ.  2-р хагасын 35 дахь минутад “Улаанбаатар” Их Сургууль багийн А.Төгөлдөр хариу барьж, тооны харьцааг тэнцүүлсэн боловч тоглолтын цаг дуусах мөчид “Хоромхон” клубийн Б.Хосбаяр багтаа маш чухал хэрэгтэй байсан хожлын гоолыг авчирлаа. Ийнхүү 2:1 харьцаагаар “Хоромхон” клуб ялалт байгуулж, 9 оноотойгоор хүрэл медалийн төлөө тоглох боломжтой боллоо.  

Тоглолт №26

ХАРААЦАЙ 0:5 ДЭРЭН

Тоглолтын эхнээс л “Дэрэн” клубийн довтолгоо болон бөмбөг эзэмшилт “Хараацай” клубээс илүү байлаа.  Тоглолтын 7 дахь минутад “Дэрэн” клубийн Г.Гантулга баруун жигүүрээс оновчтой дамжуулалт өгөхөд Б.Батмөнх түүнийг алдалгүй хаалганд оруулж эхний гоолоо авлаа. 16 дахь минутад Б.Энхтулга  хаалганы хажуугаас хөндлөн дамжуулалт өгөхөд, “Дэрэн” клубийн ахлагч Ц.Баасанжав ядах юмгүй гоол болгож багтаа 2 дахь гоолыг авчирсан. Үүний дараа 18 дахь минутад Б.Батмөнх нэг гоолыг нэмсэн бол 19 дэх минутад М.Жансерик 16-н гаднаас гоолдож тооны харьцааг 4:0 болгосон. Эхний хагасын цаг дуусахаас 4 минутын өмнө “Дэрэн” клубийн А.Чойжамц өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж, 5:0 харьцаагаар “Дэрэн” клубийн тэргүүллээр завсарласан. Сүүлийн 2-р хагаст “Хараацай” клуб Е.Төгөлдөр, Б.Очирбат, Б.Дөлгөөн нараар сэлгээ хийж, хамгаалалтандаа түлхүү анхаарч тоглосон бөгөөд багуудын хэн хэнд нь гоол хийх боломж гарахгүй байсаар тоглолтын цаг дуусч, 5:0 харьцаагаар “Дэрэн” клуб 4 дэх ялалтаа байгуулж, 13 оноогоор хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Идэрчүүдийн “Хүслийн Лиг-2014” тэмцээний 15 хүртэлх насны ангиллын аваргын төлөө “Дэрэн” клуб – “Улаанбаатар” Их Сургууль багийн эсрэг тоглох бол хүрэл медалын төлөө “Хараацай” – “Хоромхон” багууд өрсөлдөхөөр тодроод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7458
0 эможи
keyboard_arrow_up