Ч.Мөнгөндалай 3500 км замыг тууллаа

2014 оны 8 сарын 19

Ч.Мөнгөндалай гэхэд баруун хязгаарын төдийгүй Монгол орон даяар андахгүй болжээ. Баруун аймгийн ард иргэд хэр найрсаг, зочиломтгой, хүн хүнээ хайрлах сэтгэлтэй, өгөөмөр гэдэг нь Ч.Мөнгөндалайгийн аяллаас тод харагдаж байгаа юм.

Түүнийг очсон газар бүрт нь найрсагаар хүлээн авч хооллож, ундаллаж, биеийнх нь байдлыг үзүүлж, чин сэтгэлээрээ хандаж хүлээн авч байгаа билээ. МЗХ-ны салбар холбоодууд очсон газар бүрт нь хүлээн авч нутгийн иргэдэд танилцуулж цаашид туулах урт замд нь үдэж өгч байгаа юм. Одоогоор Ч.Мөнгөндалай Увс аймгийн Улаангом хотод буудалласан бөгөөд нийт 3500 км замыг туулаад 3 сарын хугацаанд замынхаа талаас илүү хувийг туулж дуусгасан амжилттай байна. Биеийн байдал хэвийн аяллаа цааш үргэлжлүүлэх боломжтой бөгөөд маргааш Хөвсгөл аймаг руу хөдлөх гэнэ. Ч.Мөнгөндалайн замд тааралдсан хүн бүр л өөрсдийн сэтгэлээр хандив өгч байгаа бөгөөд Увс аймгийн ЗХ-ны дарга 100.000 төгрөг хандивласан байна. Уншигч та ч мөн адил хандивлаарай.

Түүнд чин сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл Төрийн банкны 104400224360 гэсэн дансанд хандаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7305
0 эможи
keyboard_arrow_up