Мөрөөдлийн багийн барцад хэзээ арилах вэ

2014 оны 8 сарын 18

Энэ сарын 31-нд Испани улсад сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхэлнэ. Харин АНУ-ын шигшээ баг дэлхийн аваргад эрчимтэй бэлдэж байгаа ч хоёр гол тоглогч нь гэмтэл авч М.Кыржижевскийг хүнд байдалд оруулжээ. “Индиана Пэйзерс”-ын П.Жорж Лас Вегас хотноо болсон бэлтгэлийн үеэр багуу шилбээ хугалж бүтэн улиралд тоглох боломжгүй болсон бол “Сакраменто Кингз”-ын төвийн тоглогч Д.Каузинс сүүлийн бэлтгэл дээр өвгөндөө гэмтэл авчээ. Эмнэлгийн нарийн шинжилгээгээр ноцтой бэртэл биш гэдгийг нь тогтоосон ч дэлхийн аваргад оролцох боломжгүй гэж багийн эмч хэлжээ. 2010 оны драфтын нэгдүгээр бүсийн тав дахь сонголтоор “Сакраменто Кингз” багт ирж байсан тэрээр өнгөрсөн улиралд 71 тоглолтонд оролцож 22.7 оноо, 11.7 самбар дунджилсан байна.

Ийнхүү “Мөрөөдлийн баг” хоёр гол тоглогчоо гэмтлийн улмаас алдсан бол “Оклахома”-гийн К.Дюрант Испанийг зорихгүй байж магадгүй аж. Тэрээр П.Жоржыг гэмтсэний дараа “Шигшээ багт тоглох маш хүнд дарамттай байдаг. Бас П.Жорж гэмтсэн нь тамирчдын сэтгэл зүйд асар хүндээр туслаа. Би мөрөөдлийн багт тоглох эсэхээ бүрэн шийдээгүй байна” гэжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7216
0 эможи
keyboard_arrow_up