“Ховд-2014” бага олимп шилдгүүдээ тодрууллаа

2014 оны 8 сарын 18

 Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас 10 жилийн ойн хүрээнд санаачлан тус аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 багийн ард иргэдийн дунд зохион байгуулсан “ХОВД-2014” БАГА ОЛИМП 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр өрсөлдөж төрөл тус бүрт шилдгүүд шалгарахаас гадна багийн дүнгээр байр эзлүүлж шагналыг хаалтын цэнгүүний үеэр гардуулан өгсөн байна.

  Багийн нийлбэр дүнгээр 308 оноогоор Ховд аймгийн Буянт сумын баг тамирчид гуравдугаар байрт шалгарсан бол 324 оноогоор Ховд аймгийн Булган сумын баг тамирчид хоёрдугаар байр эзэлж 3 сая төгрөгний эзэн боллоо. Тэргүүн байрыг хамгийн өндөр оноо буюу 354 оноогоор Жаргалант сумын Цамбагарав багийн баг тамирчид эзэлж тэмцээн зохион байгуулагчид болон аймгийн удирдлагуудаас 5 сая төгрөгний шагналаа гардан авсан юм.

1980 оны Москвагийн олимпийн наадамд Монгол эх орноо төлөөлөн оролцсон Ховд нутгийн хүү Р.Даваадалай жүдо бөхийн 71 кг-ийн жинд барилдан анхны хүрэл медалийг авч ирсэн тэр цагаас хойш дэлхийн хүн төрөлхтөний эв нэгдлийн их баяр болсон Олимпийн наадмаас олон тамирчин алдрын буухиаг залгамжлуулсаар ирсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7199
0 эможи
keyboard_arrow_up