“ТАНКИЙН БАТЛИОН 2014” маргааш хаалтаа хийнэ
Оросын Холбооны Улсын нийслэл Москва орчмын "Алабино" сургалтын баазад зохион байгуулагдаж байгаа “Танкийн биатлон-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бараг хоёр долоо хоногийн турш үргэлжилж, маргааш хаалтаа хийх гэж байна.
Олон орны танкийн экипажууд жолоодох урлаг, буудлага, спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог энэхүү тэмцээн жилээс жилд өрсөлдөөнтэй болж байна. Тиймдээ ч Оросын Батлан Хамгаалах Яамны сайд Сергей Шойгу танкийн биатлоныгудахгүй цэрэг спортын төрөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан байдаг. Энэ жилийн тэмцээнд Ангол, Армен, Беларусь, Венесуэл, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Хятад, Кувейт, Монгол, Серб, ОХУ-ын 12 орны 36 баг оролцон өрсөлдөж байгаа юм.
Манай улсаас ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн гурванэкипаж оролцон өрсөлдөж байна. Манай баг тамирчид тэмцээний бүх төрөлд хурд хүчээ сорьсон бөгөөд, одоогийн байдлаар 25, 28, 34 дүгээр байранд жагсч байна.