Б.Мөнгөнтуул медаль хүртэхэд нэг алхмаар ойртлоо
2014 оны 8 сарын 14
Энэ сарын 1-нд Норвегийн Тросмо хотноо дэлхийн шатрын 41-р олимпиад нээлтээ хийгээд байгаа билээ. Хоёр жилд нэг удаа зохиогддог уг тэмцээнд манай орноос эрэгтэй шатарчид тав хожиж, тав хожигдон 10 оноотой болж 81-р байранд, эмэгтэйчүүд зургаа хожиж гурав тэнцэж, гурав хожигдож 13 оноотойгоор 23-р байрт бичигдээд байна. Эмэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр ширээний мастер Б.Мөнгөнтуул дөрөвдүгээр байрт, тавдугаар ширээнд олон улсын мастер Б.Анхчимэг долдугаар байрт жагсч байна. Шатарчид өнөөдөр сүүлийн өргөө хийх бөгөөд Б.Мөнгөнтуул энэ өрөгтөө хожвол медаль хүртэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7131
0 эможи