Нийслэл лигийн Тоглолт №31

2014 оны 8 сарын 12

УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД 0:7 ЭРЧИМ
ГООЛ: Д.Энхтөр 21’, С.Гал-Эрдэнэ15’, 40’, 55’, М.Төгөлдөр 50’ Журичич Никола /Серби/ 63’, Т.Мөнхбаясах 89’
ШАР ХУУДАС: З.Баттулга, Д.Энхтөр
ШҮҮГЧ: Б.Хаш-Эрдэнэ (Талбайн шүүгч), Н.Батбилэг (Туслах шүүгч), О.Хишигтөмөр (Туслах шүүгч), Б.Даваасүрэн (4-р шүүгч)

 
Тоглолтын эхнээс л “Эрчим” клуб давуу тоглолт үзүүлж байлаа. Гэвч “Улаанбаатарын Мазаалайнууд” клубийн хаалгач тийм ч сул байгаагүй бөгөөд эхний хагаст өрсөлдөгч талаас ирсэн хэд хэдэн аюултай бөмбөгийг тогтоож багаа аварч байсан. Эхний хагаст “Эрчим” клубийн Д.Энхтөр алдаа гаргаснаар шүүгч пенальти заасан нь “Улаанбаатарын Мазаалайнууд” багт гоол хийх сайхан боломж олдсон боловч, тэд энэ боломжоо ашиглаж чадсангүй. Харин тоглолтын 15 дахь минутад “Эрчим” клубийн С.Гал-Эрдэнэ өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийж, энэ тоглолтын гоолын хаалгыг нээсэн юм. Үүний дараа Д.Энхтөр 21’, С.Гал-Эрдэнэ 40’ ба 55’, М.Төгөлдөр 50’, Журичич Никола /Серби/ 63’, Т.Мөнхбаясах 89’ нар тус тус гоол оруулж, 7:0 харьцаагаар “Эрчим” клуб өрсөлдөгчөө сөхрүүлж чадлаа. Ийнхүү “Эрчим” клуб энэ тойргийн 10 дахь тоглолтоо хийж, 22 оноогоор жагсаалтыг дахин тэргүүлж эхэллээ.
 
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6961
0 эможи
keyboard_arrow_up