Залуучуудын Олимпийн наадам маргааш эхэлнэ

2014 оны 8 сарын 14

Манай урд хөршийн Нанжин хотод энэ сарын 16-наас 28-ны өдрүүдэд дэлхийн залуучуудын Зуны Олимпийн хоёрдугаар наадам болно. Энэ удаа 198 орны 3600 гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт гэсэн спортын дөрвөн төрөлд таван тамирчин “Нанжин-2014”-т оролцох аж. Гватемала улсын нийслэл Гватемала хотод 2007 оны VII сард чуулсан ОУОХ(LOC)-ны ээлжит 119 дүгээр чуулганаар ОУОХ-ны ерөнхийлөгч асан, Жак Роггегийн санал санаачлагыг чуулганы гишүүд хэлэлцэн дэмжсэнээр залуучуудын анхдугаар олимпийн наадам хөшгөө нээсэн. Залуучуудын зуны анхдугаар наадам 2010 оны наймдугаар сарын 14-26-нд Сингапур улсад зохиогдсон түүхтэй. Тэрхүү наадамд 205 орны 3517 тамирчин спортын 25 төрөлд өрсөлдсөн юм. Харин манай улсаас спортын долоон төрөлд 11 тамирчин хурд хүчээ сорьсноос Б.Батцэцэг (эмэгтэй, чөлөөт бөх), Г.Эрдэнэболд (спортын гимнастик) нар алтан медаль, жүдочин О.Дөлгөөн (багийн төрөл) хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг, тамирчид багийн дүнгээр 32 дугаар байр эзэлж байсан.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6956
0 эможи
keyboard_arrow_up