ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл “НАНЬЖИН-2014” наадамд оролцогчдод Төрийн далбаа гардууллаа
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл БНХАУ-ын Наньжин хотноо 2014 оны VIII сарын 16-аас 28-ны өдрүүдэд болох залуучуудын зуны олимпын II наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа. Тэрээр тамирчидад төрийн далбаа гардуулахын сацуу “Эх орон залуучуудынхаа үлгэр дуурайлал болсон тамирчдаараа бахархаж байна. Амжилт та нарын өмнө ойрхон байгаа гэдэгт итгэлтай байгаа шүү. Төрийн далбаагаа өндөрт мандуулаад ирээрэй” хэмээн урмын үг хайрласан юм. Манай улсаас энэ удаагийн наадамд таван тамирчин оролцох бөгөөд Н.Ангирмаабуудлагын спортоор, Ц.Цогтбаатар,Ц.Хуланнар жүдо бөхийн 66 кг болон 52 кг-ийн жинд, Б.Дөлгөөнчөлөөт бөхийн 46 кг-ийн жинд, М.Анхцэцэгхүндийг өргөлтийн спортоор тус тус оролцох аж.
Олон улсын олимпийн хорооны 119 дүгээр чуулган Гватемала улсын нийслэл Гватемала хотноо 2007 оны VII сарын 6-нд болж, тус чуулганаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан Жак Рогге залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах шийдвэрийг танилцуулж, санал нэгтэйгээр батлуулсан.
Манай орноос спортын 11 төрөлд (бокс, жүдо, буудлага, чөлөөт бөх, хүндийг өргөлт, усанд сэлэлт, триатлон, байт харваа, гимнастик, тэквондо, хөнгөн атлетик) эрх авахаар 2013 оны V сараас 2014 оны VI сарын 31 хүртэл хугацаанд тивийн болон дэлхийн аваргын тэмцээнд 35 тамирчин оролцож байжээ.
Харин “Сингапур-2010” залуучуудын анхдугаар Олимпийн наадам нь 2010 оны VIII сарын 14-26-ны өдрүүдэд Сингапур улсад зохиогдож, 205 орны 3517 тамирчид спортын 26 төрөлд өрсөлдсөн юм.
Манай улс спортын 7 төрөлд (хөнгөн атлетик, бокс, гимнастик, жүдо, усанд сэлэлт, триатлон, чөлөөт бөх) 11 тамирчинтай оролцсоноос чөлөөт бөхийн охидын 60кг жинд Баатарзоригийн Батцэцэг, гимнастикийн харайлтын төрөлд Ганбатын Эрдэнэболд нар алтан медаль, жүдо бөхийн холимог багийн төрөлд Отгонбаярын Дөлгөөн хүрэл медаль хүртэж, багаараа 32 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлж байв.
Монголын багийнтэмцээнийхуваарь:
Event |
Time |
|
Judo |
|
Ц.Цогтбаатар |
Aug 17th |
13:00 |
Boys-- 66kg Elimination round & Quarterfinals |
|
18:00 |
Boys – 66kg Finals |
|
|
Ц.Хулан |
Aug 18th |
13:00 |
Girls – 52kg Elimination and Quarterfinals |
|
18:00 |
Girls – 52kg Finals |
|
|
|
Aug 21st |
13:00 |
Team |
|
|
|
Shooting |
|
Н.Ангирмаа |
Aug 19th |
09:00 |
Girls – 10m Air Rifle – Qualification |
|
11:00 |
Girls – 10m Air Rifle – Finals |
|
|
|
Weightlifting |
|
М.Анхцэцэг |
Aug 21st |
14:30 |
Girls – 63kg Session 07 |
|
|
|
Wrestling |
|
Б.Дөлгөөн |
Aug 25th |
10:00 |
Girls Freestyle – 46kg Qualification |
|
17:00 |
Girls Freestyle – 46kg Finals |