БАЯРТ МЭДЭЭ: Р.Манлай “Brunssum open 2014” тэмцээнд түрүүллээ

2014 оны 8 сарын 12

 “Brunssum open 2014” тэмцээнд дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлж, эх орныхоо нэрийг гаргалаа. Тус наадамд олон улсын 118 даамчин оюун ухаанаа сорин өрсөлджээ.

Манай улсаас Р.Манлай, М.Шийрэвжамц, М.Нямжаргал, Д.Энхтуул нарын дөрвөн даамчин энэ зун Голландад болж буй олон улсын цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа билээ. Одоогийн байдлаар тэд “Heerhugowaard Open”, “Nijmegen Open”, “Brunssum Open” тэмцээнүүдэд тус тус оролцжээ. Тэд сүүлийн тэмцээн болох “MTB Open”-д оролцоод эх орондоо ирэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6934
0 эможи
keyboard_arrow_up