“Ховд-2014” бага олимпийн наадмын Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо

2014 оны 8 сарын 10

Монгол орны баруун хязгаар олон ястны өлгий Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулагдаж байгаа “ХОВД-2014” БАГА ОЛИМП нь Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд иргэдийн хүсэлт санаачилгад үндэслэн ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа спортын баяр юм. Иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачилга, урам зоригийг нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын зорилго, ач холбогдлыг агуулан 3 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Жүдо бөхөөр анхны медалийн эзэд тодорсон бол өчигдөр буюу 08 сарын 08-ны 20 цагт чөлөөт бөх, үндэсний сурын харвааны шилдгүүд тодорч, алдрын тавцнаа зогслоо.

Үндэсний сур харваа эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдлаа.
Эрэгтэй сур харваа:
Алт- Ж.Баянмөнх Дуут сум
Мөнгө- А.Пүрэвсүх Мөнххайрхан сум
Хүрэл- Л.Батчулуун Жаргалант сум Цамбагарав баг
Эмэгтэй сур харваа:
Алт- Б.Номинчимэг Цамбагарав баг
Мөнгө- Б.Уранчимэг Буянт баг
Хүрэл- н.Бурмаа Булган сум

Эдгээр тамирчдын шагналыг Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Ховд аймгийн Засаг даргын орлогч, Бага Олимпийн наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ч.Чинбат, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн гүйцэтгэх захирал Х.Батболд, дэд тэргүүн н.Жигдбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Чойсүрэн нар шагнал шагналыг гардуулан өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6821
0 эможи
keyboard_arrow_up