Кикбоксчид дараа тэмцээний бэлтгэлдээ гарлаа

2014 оны 8 сарын 08

Казахстан улсын Актау хотноо зохиогдсон Кикбоксын олон улсын тэмцээнээс Б.Батхүлэг 54 кг-ын жинд оролцоод  мөнгө, Б.Гантогтох 60 кг-ын жинд оролцож, хүрэл медалийн эзэд болсон байна. Тус тэмцээнд манай улсаас  шүүгчээр оролцсон Б.Алхаабаатар “Шилдэг шүүгч”-ийн шагнал хүртсэн байна. Гэвч кикбоксчид ийн тэмцээндээ ялалт байгуулсан ч бэлтгэлээсээ хойш суусангүй. Учир нь тэднийг наймдугаар сарын 30-нд Гонконгт зохиогдох мэргэжлийн кикбоксын халз тулаан хүлээж байна. Дашрамд дуулгахад, Монголын Кикбоксын холбооны тамирчин С.Мядагаа БНХАУ-ын Хэнань мужид хамтарсан бэлтгэлд оролцож улмаар Зоу коу хотноо зохиогдсон мэргэжлийн халз тулаанд ялалт байгуулжээ. Түүний дараагийн тулаан ирэх сард болно. Хятадын Хэнань мужид шинээр байгуулагдаад байгаа, олон улсын бэлтгэлийн баазад Монголын таван тамирчин хамтарсан бэлтгэлд гараад байгаа бөгөөд бэлтгэлийг Нидерланд, Монгол, Куба, Оросын дасгалжуулагчид ээлжлэн удирдаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6784
0 эможи
keyboard_arrow_up