“FC Ulaanbaatar” 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа
FC Ulaanbaatar ба Сэлэнгэпресс багийнхны тоглолт болж өндөрлөлөө. Тоглолтын эхний хагаст хоёр баг харилцан бие биерүүгээ довтолж байсан ч аль аль нь өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадсангүй. Тоглолтын 31 дэх минутад “FC Ulaanbaatar” багийн хагас хамгаалагч Оквусике Крис Чичи /Нигери/ О.Дэлгэрээс ирсэн дамжуулалтыг тосон авч хаалгаруу чиглүүлсэн боловч, шон мөргөлөө. Иймэрхүү хэд хэдэн сайхан боломжийг гоол болгож чадахгүй байсаар 1-р үезавсарласан. Тоглолтын сүүлийн хагаст яг л эхний хагас шиг харилцан довтолж байсан ч “Сэлэнгэпресс” багийнхан үр дүн болгох тал дээрээ тун тааруу байсан. Харин тоглолтын 53, 75 дахь минутад “FC Ulaanbaatar”-аас Б.Амарбаясгалан гоолдсоноор “Сэлэнгэпресс”-ийг улам хүнд байдалд орууллаа. Ийнхүү ширүүн тулааны эцэст “FC Ulaanbaatar” 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч чадлаа.