Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээний 28 дахь тоглолт боллоо

2014 оны 8 сарын 07

Тоглолтын гоолын салхийг “Эрчим” клуб хагалан 15 дахь минутад хагас хамгаалагч З.Баттулга гоол орууллаа. Гэвч энэ нь тэдний цорын ганц гоол байсан. Тоглолтын 2-р хагаст багууд эн тэнцүү ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн. Хэдийгээр “Эрчим” клубт хэд хэдэн удаа гоол хийх боломж гарсан боловч тэд алдсаар байлаа. Харин “Хоромхон ” клубийн Ц.Дарамбаяр 34 ба 76 дахь минутад шар хуудсаар торгуулан  талбайг орхисноор, “Хоромхон”  клуб үлдсэн цагт хүн дутуу тоглохоор боллоо. Гэвч 87 дахь минутад Н.Наранболд өрсөлдөгчийнхөө хаалганд хариу гоолдож тоглолт 1:1 харьцаагаар тэнцлээ.
       ЭРЧИМ 1:1 ХОРОМХОН
ГООЛ: З.Баттулга 15‘, Н.Наранболд 87’
ШАР ХУУДАС: Г.Билгүүн, М.Төгөлдөр, М.С.Милан /Серби/, А.Батболд, Д.Лүмбэнгарав
УЛААН ХУУДАС: Ц.Дарамбаяр
ШҮҮГЧ: Э.Ариунболд (Талбайн шүүгч), Б.Даваасүрэн (Туслах шүүгч), Т.Галдансүх (Туслах шүүгч), Н.Батбилэг (4-р шүүгч)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6742
0 эможи
keyboard_arrow_up