18 настай Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын алтан медаль хүртлээ

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

Монголын жүдо бөхийн ирээдүй болсон ОУХМ Тэрбишийн Ариунзаяа дэлхийн аваргын дэвжээнд дахин эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.

Тэрбээр Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэж, алтан медалийн төлөөх барилдаанд Киргизстаны тамирчныг цэвэр ялснаар дэлхийн аварга боллоо.

Т.Ариунзаяа 2024 онд өсвөр үеийн дэлхийн аварга болж байсан бол энэ удаа залуучуудын дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирч, амжилтаа дахин бататгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671565
0 эможи

keyboard_arrow_up