Э.Анужин залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026 оны 11 сарын 09

Сенегалд болж буй залуучуудын зуны олимпын IV наадмын элсний чөлөөт бөхийн медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Анужин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Египетийн тамирчин А.Малакыг 6:2-оор ялж, залуучуудын олимпын медальтан боллоо.
Тэрээр хэсгийн барилдаанд Хорватын Радош Эмануэла, Сенегалын Манга Мери, АНУ-ын Апостол Алея нарыг дараалан ялж, хагас шигшээд шалгарсан.
Э.Анужин мөнгөн медалийн төлөөх барилдаанд Доминиканы тамирчин Росадо Валерио Ёлайнид 1:3-аар ялагдан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
17 настай Э.Анужин залуучуудын олимпын наадмаас элсний бөхийн төрлөөр медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671429
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
