Цагдаагийн алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо энэ оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд "Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2026" зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга эрэгтэйчүүдийн 70 кг жинд хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь удаагаа медальт байрт шалгарав.
Харин туслах дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн 68 кг жинд шагналт тавдугаар байранд шалгарч, тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан алба хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

