Э.Содномпилжээ “Айчи Нагояа-2026“ Азийн пара наадмын аварга боллоо

2026 оны 10 сарын 22

Arslan.mn

“Рио 2016” паралипын наадмын хүрэл, “Токио 2020” паралимпын наадмын  алт, “Парис-2024” паралимпын наадмын мөнгө, Дэлхийн хошой, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-д түрүүллээ. 

Тэрээр эхний өргөлтөөр 231 кг , 2 дахь өргөлтөөр 236 кг, сүүлийн өргөлтөөр 246 кг шахаж аварга боллоо. Шагналыг Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон гардуулжээ. 

Түүний жинд Ираны тамирчин  Гарибшахи Алиакбар 245 кг  шахалтаар  мөнгө, БНХАУ-ын Лиу Жиан  227, 229, 231 кг шахаж  хүрэл медалийн эзэн боллоо гэж Монголын үндэсний олимпын хороо мэдээлэв.  

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671183
1 эможи

keyboard_arrow_up