Монгол Улсын шигшээ баг 3 алтан медальтайгаар 11-т жагсаж байна

2026 оны 10 сарын 21

Arslan.mn

Азийн Пара наадмын хоёр дахь өдрийн дараагаар БНХАУ-ын баг 70 алт, 44 мөнгө, 35 хүрэл медалиар тэргүүлж байгаа бол Узбекистан 17 алт, 21 мөнгө, 18 хүрэл, Япон 16 алт, 20 мөнгө, 27 хүрлээр удаалж байна.

Түүнчлэн БНСУ 12 алт, Иран 10, Энэтхэг ес, Тайланд найм, Казахстан тав, Индонез дөрөв, Малайз болон Монгол Улс тус бүр гурван алтан медаль хүртжээ.

Одоогийн байдлаар манай улсаас

  • Таеквондогийн K44 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Уламбаярын Сүрэнжав,
  • Таеквондогийн К44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ганбатын Болор-Эрдэнэ,
  • Жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа нар алт,
  • Жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ мөнгө,
  • Таеквондогийн K44 ангиллын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хаулетын Темирбек хүрэл медаль хүртээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671152
1 эможи

keyboard_arrow_up