У.Сүрэнжав өрсөлдөгчдөө дараалан буулган авч, аваргын алтан медалийн төлөө шалгарлаа

2026 оны 10 сарын 19

Arslan.mn

Өнөөдөр эхэлсэн пара наадмын таеквондогийн тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав өрсөлдөгчдөө дараалан ялж, шигшээ тулаанд өрсөлдөх эрхээ өвөртөллөө. Тэрбээр хагас шигшээ хүртэлх тоглолтуудад өрсөлдөгч тамирчдадаа нэг ч үе алдалгүй итгэл төгс ялалт байгуулсан байна.

У.Сүрэнжав шөвгийн наймын шатанд тамирчин Риа Юүлиантиг 2:0-ээр буулган авсан бол хагас шигшээд Азийн наадмын аварга, БНХАУ-ын тамирчин Шиан Шаог мөн 2:0 харьцаатайгаар яллаа. Ингэснээр тэрээр аваргын алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Умида Мамараджабоватай хүч үзэхээр тунаж үлдээд байна.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Монголын тамирчин Х.Темирбек мөн дэвжээнд гарч өрсөлдлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671115
0 эможи

keyboard_arrow_up