Б.Баасанхүү дэлхийн аваргад тавдугаар байрт шалгарлаа

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх Ширин Боуклид ялагдаж, шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Тэрбээр тэмцээний эхний барилдаануудад Казахстаны Галия Тынбаева, АНУ-ын нэр дээр барилдаж буй Кубын тамирчин Мариа Сели Лаборде болон Германы бөхийг ялж, хагас шигшээд шалгарсан. Улмаар Японы Когад ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670937
0 эможи

keyboard_arrow_up