Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс Ж.Энхтөр хүрэл медаль хүртлээ

2026 оны 8 сарын 21

Arslan.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Эквадорын Гуяакиль хотод зохион байгуулж байна. 59 орны 457 жүдоч өрсөлдөж буй тэмцээний хөнгөн жингийн медальтнууд тодорлоо.

Монголын багаас эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Энхтөр хүрэл медаль хүртэж, А.Даваабаатар тавдугаар байр эзэллээ. Манай бөхчүүд хүрэл медалийн төлөө хоорондоо таарч Ж.Энхтөр юүкогоор ялагдаж яваад цэвэр яллаа.

Мөн эмэгтэйчүүдийн 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ Польшийн жүдочид ялагдан тавдугаар байр эзэллээ.

“Гуяакиль 2026” тэмцээний эхний өдөр Монголын найман бөх дэвжээнд гарснаас "Гүрү дожо" дэвжээний дасгалжуулагч, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь Ж.Энхтөр хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан боллоо. 

Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үдээс хойш болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670309
0 эможи

keyboard_arrow_up