ТАНИЛЦ: Азийн наадамд оролцох жүдогийн бүрэлдэхүүн

2026 оны 8 сарын 13

Arslan.mn

Азийн хамгийн том спортын наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал Японы Айчи мужийн Нагоя хотод болох юм.

XX дахь удаагийн Азийн наадам 43 спортын төрлөөр 469 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэгвэл монголчуудын гол найдвар тавьдаг жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг IJF сайт дээрээ байршуулжээ.

Нийт 14 жинд манай улсаас бүгдэд нь буюу 14 тамирчин өрсөлдөх юм. Жүдогийн тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ныг дуустал үргэлжлэх хуваарьтай. 

Монголын багийн бүрэлдэхүүн,

Эрэгтэй

  • 60 кг: Э.Ариунболд (МУГТ), 
  • 66 кг: К.Ёолк,
  • 73 кг: Ж.Гансүрэн,
  • 81 кг: О.Шинэбаяр,
  • 90 кг: Ж.Энхтөр,
  • -100 кг: Б.Хүдэрчулуун,
  • +100 кг: Б.Гончигсүрэн,

 

Эмэгтэй

  • 48 кг: Г.Наранцэцэг,
  • 52 кг: Б.Уранзаяа,
  • 57 кг: Т.Ариунзаяа,
  • 63 кг: Л.Энхрийлэн (МУГТ)
  • 70 кг: У.Анужин,
  • -78 кг: О.Хүслэн,
  • +78 кг: А.Адьяасүрэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670186
0 эможи

keyboard_arrow_up