Улсын заан С.Сүхбатад 4 БАРИЛДААН ӨНЖҮҮЛЭХ ШИЙТГЭЛ оноосон байна

Ёс зүйгүй авирлаж, бөхийн жудаг алдсан хоёр бөхөд хариуцлага тооцлоо.
Тухайлбал, улсын арслан Р.Пүрэвдагва тав, аймгийн арслан Я.Бумбаяр нэг сарын хугацаанд барилдах эрхээ хасуулах нь. Р.Пүрэвдагва наадамд зодоглох эрхгүй болсон бол Я.Бумбаярын барилдах эрх наадмын өмнөх өдөр сэргэх юм байна.
Р.Пүрэвдагвын тухайд, барилдах эрхээ хасуулсан хоёр дахь тохиолдол нь энэ бөгөөд 2012 онд хоёр сарын хугацаагаар барилдах эрхээ хасуулж байв.
Үүнээс гадна МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн өмнөх хурлаар “Алтан цом”-ын барилдааны үеэр улсын арслан Б.Орхонбаяртай хүч үзэх үеэрээ ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын заан С.Сүхбатад дөрвөн барилдаан өнжүүлж, үзэгч түмнээс уучлал гуйлгуулах шийтгэл оноосон байна.
Түүний шийтгэлийн хугацаа дууссан бөгөөд анх удаагийн ёс зүйгүй үйлдэл хэмээгээд ийн хөнгөрүүлсэн шийтгэл оноосон аж.

