Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээнд 23 орны 297 тамирчин 30 алтан медалийн төлөө хүч сорьж байна. Үүнээс эрэгтэй тамирчин 198, эмэгтэй тамирчин 99 байгаа юм. 

Тус тэмцээнд олимпын наадам, ДАШТ, тивийн АШТ-ий медальтай тамирчид цөөнгүй оролцож байна. 

Тухайлбал дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Рахман Амузадхалили, “Парис-2024” олимпын наадмын аварга Магомед Рамазанов, 2025 оны дэлхийн аварга Хан Чон Сон, 2024 оны дэлхийн аварга Моэ Киёока, 2026 он гарснаар нэг ч ялагдалгүй байгаа Ази тивийн аварга Сужеет нар тэргүүтэй тамирчид юм. 

Энэтхэгийн шигшээ баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 45 тамирчнаа уг тэмцээнд сойжээ.

Тэмцээн бөхийн сонгомол барилдаан болон эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөх гэсэн гурван төрлөөр энэ сарын 4-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669215
0 эможи

keyboard_arrow_up