Монголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ

2026 оны 5 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотын “МБанк арена”-д зохион байгуулж буй олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний пүмсэ төрлийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Уг тэмцээний зургаан төрлийн нийлбэр дүнгээр таеквондогийн спортоор дэлхийд тэргүүлэгч Солонгосын шигшээ баг 13 алтан медаль хүртсэн амжилттайгаар итгэл төгс түрүүллээ. Тэгвэл Тайландын хүчирхэг баг хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр дэд аварга болсон бол Хятадын Тайвань нэг алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медальтайгаар гуравдугаар байрт шалгарчээ.

Харин тэмцээнийг зохион байгуулагч Монголын шигшээ хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр 11 дүгээр байр эзлэв. Манай улсаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд С.Янжиндулам, холимог хосын төрөлд У.Ханд, Ч.Ган-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялааж, алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.ын төрөлд У.Ханд, Ч.Ган-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялааж, алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.

Ес дэх удаагийн пүмсэгийн тэмцээний шилдэг тамирчнаар Солонгосын Ий Дон Жун, Ий Жү Иен нар тодорчээ.   

Өнөөдөр олимпын таеквондогийн 27 дахь удаагийн тулааны ААШТ-д эхэлнэ. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669008
0 эможи

keyboard_arrow_up