Монголын эмэгтэй баг Ази тивдээ багийн дүнгээр цом өргөлөө

2026 оны 4 сарын 11

Arslan.mn

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдсаар байна. 

Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд манай баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл буюу нийт таван медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо. 

76 кг жинд ОУХМ Э.Даваанасан алт

57 кг жинд ОУХМ Б.Хулан мөнгө

55 кг жинд О.Ариунзаяа хүрэл

62 кг жинд МУГТ С.Цэрэнчимэд хүрэл

68 кг жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль тус тус хүртсэн бол 59 кг жинд ОУХМ Х.Болортуяа,

72 кг-ын жинд Э.Одгэрэл нар тавдугаар байрт шалгарлаа.

Харин багийн дүнгээр тэргүүн байранд БНХАУ орсон бол дэд байранд Японы шигшээ баг орсон байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668371
1 эможи

keyboard_arrow_up