Дэлхийн боксын холбооны шинэ чансаагаар А.Баттулга хоёр, Л.Алтанцэцэг дөрөвт жагслаа

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Дэлхийн боксын холбооноос 2024-2026 онд зохион байгуулсан тэмцээнүүддээ үндэслэн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдын шинэчилсэн чансааг албан ёсоор зарлажээ.

Энэхүү чансааг өөрийн тогтоосон дүрмийн дагуу гаргадаг бөгөөд үүнд Олон улсын боксын холбооноос зохион байгуулсан тэмцээнийг тооцдоггүй билээ. Шинэ чансаагаар манай тамирчдаас хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн нь үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер А.Баттулга юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хоёрдугаарт жагссан байна. Үүнээс гадна эрэгтэйчүүдээс 55 кг-д олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан наймдугаарт, 60 кг-д Т.Энхтөр 11, Г.Лундаа 13, 65 кг-д Б.Мишээлт 13, Б.Төгөлдөр 17, Э.Бат-Өлзий 18, 70 кг-д Б.Отгонбаатар долоодугаарт, 80 кг-д Д.Чингис 20, +90 кг-д Х.Бекнур 17-д бичигдэв.

Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн нь хамгийн өндөр амжилт. Мөн 51 кг-д Б.Мөнгөнсаран есдүгээрт, Б.Жанаргуль 23, 54 кг-д О.Есүгэн 11, Э.Мичидмаа 14, П.Хулан 17, 57 кг-д М.Энхжаргал есдүгээрт, Т.Болортуул-19, Н.Оюун-Эрдэнэ-20, 60 кг-д М.Намуун 15, 65 кг-д Э.Сарнайцэцэг 19-т жагссан байна.

Ташрамд дурдахад, Монголын боксын үндэсний шигшээ багийнхан 11 хоногийн дараа эхлэх ААШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох бөгөөд Монголын боксын холбооноос тамирчдын нэрийг ирэх даваа гарагт албан ёсоор зарлах ажээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668019
0 эможи

keyboard_arrow_up