Улаанбаатарын Мазаалайнууд баг энэ тойргийн 2 дахь тоглолтоо хийлээ

2014 оны 8 сарын 06

Улаанбаатарын Мазаалайнууд баг энэ тойргийн 2 дахь тоглолтоо хийж байгаа бол Хоромхон багийн эхний тоглолт байлаа. Багуудын хооронд тэнцүү өрсөлдөөн өрнөсөөр, эхний хагасын цаг дуусахаас ердөө ганцхан минутын өмнө “Хоромхон” багийн тоглогч Н.Наранболд гоол хийсэн. Тоглолтын 2-р хагаст, солилцооны цонхоор “Хоромхон” багийн бүрэлдэхүүнд ирсэн Иоги Фанте /Канад/ 51 ба 88 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж 3:0 харьцаагаар ялалт байгууллаа. Гэвч тус клубийн Х.Цэнд-Аюуш шар, Д.Төрбат хоёр дахь шар, Адиеэмо Майкл Муеива /Нигери/ улаан хуудсаар тус тус торгуулсан юм. Ийнхүү 1-р хагаст онооны жагсаалтаар 3-рт бичигдэж байсан “Хоромхон” клубийнхэн 17 оноотойгоор 2-р байрт жагслаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6674
0 эможи
keyboard_arrow_up