Шатрын дэлхийн аварга Норвеги улсад болж байна
2014 оны 8 сарын 06
Норвеги улсын Тромсо хотод дэлхийн шатрын 41 дэх олимпиад болж байна. Энэ сарын 1-нээс 14-ны хооронд болж буй тэмцээнд эрэгтэй 150, эмэгтэй 136 шатарчин өрсөлдөж байгаа аж. Манай тамирчдын хувьд эхний тойрогт их мастер Ц.Батчулуун, Б.Ханатбаатар, Б.Гүндаваа, ОУМ Г.Мөнхгал тэргүүтэй эрэгтэйчүүдийн баг Саудын Арабын шигшээг 4:0-ээр хожсон бол эмэгтэй шигшээ Арабын Нэгдсэн Эмиратын охидыг 4:0-ээр хожиж гараагаа амжилттай эхэлсэн юм. Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хоёрдугаар тойрогт Францын багтай тоглохоор оноолт гарчээ. Энэ удаагийн тэмцээн Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаагаараа онцлогтой болж байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6673
0 эможи