Монголын өсвөрийн тэшүүрчид оны сүүлийн тэмцээнээс зургаан медаль хүртлээ

2025 оны 12 сарын 31

Arslan.mn

БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 26-29-ний өдрүүдэд болсон шорт трекийн олон улсын тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монголын тэшүүрийн холбооны дасгалжуулагч Б.Бат-Оргилийн удирдлага дор шорт трекийн таван эмэгтэй тамирчин амжилттай оролцож гурван алт, гурван хүрэл медаль хүртлээ.  

"2025 Beijing TOP Short Track Speed Skating International Open#3" тэмцээнд БНХАУ, Монгол, Австрали, Тайланд, Вьетнам гэсэн таван улсын 145 тамирчин оролцсон юм. Манай тэшүүрчдээс охидын U15 ангилалд Батзолбоогийн Энгүүн 500м, 1000м, 1500м зайд аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр энэ тэмцээнд гурван алтан медаль хүртэж багийн тамирчдаа тэргүүлсэн юм. Мөн U17 ангилалд Даваадоржийн Хатангуа 500м зайд, Наранхүүгийн Баасанжаргал 1000м, 1500м зайд тус тус хүрэл медаль хүртлээ. Мөн энэ тэмцээнд манай өсвөрийн тэшүүрчид дөрөвдүгээр байрыг таван удаа эзэлж, энэ оны сүүлийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо. 

Монголын баг өчигдөр эх орондоо иржээ. Бээжинд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Монголын тэшүүрийн холбооны өсвөрийн тамирчид өнөөдөр энэ оны сүүлийн бэлтгэлээ хийлээ. Ирэх 2026 онд Монголын тэшүүрчдийг олон тэмцээн хүлээж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666968
0 эможи

keyboard_arrow_up